Monday, November 1, 2010

Хэл сурах хялбар аргууд буюу миний хэл сурсан түүх



‘Хэл сурах гэдэг хэцүү ’ гэж бид бүгд боддог . Ядаж байхад бөөн хэлний дамжаанууд бараг л толгойд тань install хийнэ гэнэ .

Бас ганцхан удаагийн лекцүүд . . .

Гэхдээ би энэ бүгдээс ангид юм заах гэсэнгүй . Бас эднийгээ муулах ч гэсэнгүй .

Би энэ л замаар анх явж байлаа . Одоо ч бас төгс сурах олоогүй ч өөртөө хуримтлуулсан бяцхан туршлагаасаа хуваалцах гэсэн юм .
Хэл сурч байсан түүхээ хүүрнэе !!!

Би анх Англи хэл моданд орж байх үед би цэцэрлэгт байлаа . Тэгээд л цэцэрлэгийн Англи хэлний ангид орлоо . Цэцэрлэгт байхад унтана гэж там мэт санагдаг даа . . .

Тэр л цагаар бяцхан Англи хэлний хичээлд би суудаг байлаа . Багш маань анх мэндлэх , уучлалт гуйхаас эхлээд л зааж эхэллээ . Жаахан байсан болохоор хальт мулт л хэлнэ . Мэдээж цэцэрлэгийн бидэнд хэл гэдэг зүйл зааж байгаа тул Англи цагаан толгойтой танилцлаа . Цагаан толгой гэдэг нь өвөөгийн минь толгойноос тэс ондоо зүйл байлаа . Монголынхоо цагаан толгойг ч мэдхгүй бид ингэж харь хэлнээс цагаан толгой гээчийг ойлголоо .

Өдөр болгон нэг л үсэг үзэх бөгөөд дараа нь тэр үсгээр эхэлсэн үгүүдийг . . .

Энэ үед бол бид шууд л save хийдэг байж дээ . Ингэж явсаар үсэглэлийн баяраа хийцгээх боллоо . Сонин учралаар би ‘Y’ үсэг болохоор болов .

Яагаад вэ ??? гэвэл би ‘Y’ үсэг үзэж байхад ‘Yo Yo ’ хэмээх тоглоомыг ганцаараа мэддэг байсан учраас . . .

Эндээс л би анх мэдлэг хэлэнд хэрэгтэй гэдгийг ойлголоо . Учир нь хэл сурна гэдэг нь тухайн улсын хэл соёлыг бас сурч байна гэсэн үг хэмээн би ойлгодог .

Тийм учрааас тухайн хэлээр хэлэлцэгч улс үндэстнүүдийг сайн судлах хэрэгтэй !!!

Тэр үед манайх КаТв тавиуллаа .Үүнээс хойш цэцэрлэгээсээ ирээд л ‘Cartoon Network’ ойлгохгүй ч гэсэн үзсээр л . . .

Сүүлдээ байнга хэрэглэгдэг үгүүдийг ойлгодог боллоо. Дараа нь ер нь ярианы утгыг гадарладаг боллоо.

Нэг өдөр аав маань ‘CNN’ үзэн сүүж байгаад ‘Чи эндээс нэг үг ойлгодог болвол дэлхийтэй хөл нийлүүлэн алхана ’ хэмээв.

‘CNN’ н хөтлөгчийн хурдан ярихийг яана . Тэр бол Cartoon с шал ондоо зүйл байв.

Би тухайн үед өөрийгөө мундаг гадаад хэлтэй гэж бодож байсан маань үнэн хэрэг дээрээ тийм байсангүй .
Би өдөр бүр л зурагт шагайна тэгэж байтал нэг танидаг үг чихэнд баригдлаа . Энэ бол ердөө л ‘car’ буюу машин хэмээх үг байлаа . Би маш их баярласан ч тэр мэдээг дүрсээр нь л хальт ойлгосноо санаж байна. Гэхдээ энэ миний хувьд амжилт байлаа . Тэр үед аав маань намайг нэг ‘car’ р шагнаж билээ . Энэ үед л үг барина гэдэг нэг шагнал гэдгийг ойлголоо . Үгийг мэдээж гараараа бус чихээрээ барина шүү дээ .

Тэгээд л би зарим үгийг ойлгохгүй ч бичдэг боллоо .

Энэ бол миний хувьд чулуун хүн галыг нээсэнтэй дүйцэхүйц зүйл байлаа .

Тэгээд би нэгдүгээр ангид ‘Сант’ бага сургуульд орлоо . Тэнд англи хэлний багш ‘Rodger’ гээд Америк залуу байлаа . Тэр миний харсан анхны амьд америк байлаа . Би хичээл дээр түүнтэй мэндлэх гэсэн боловч үг ерөөс гардаггүй ээ . . .

Би өөрөө ч гайхаад олсонгүй . Яагад ??? гэж өөрөөсөө байн байн асууна . Тэр хичээл мэддэг зүйл заасан тул тэгэсгээд л дуусав . Би хичээлийн төгсгөлд зориг гарган хөлсөө цувуулан түүний нүд хараад ‘bye’ хэмээн хэлж билээ .

Энэ удаад би хоосон үг мэдээд хол явахгүй юм байна гэдгийг ойлголоо .

Тэгээд би ярих дасгал хийхээр шийдэв !!!

Аавыгаа би өглөө англиар сэрээхээс эхлэхээр шийдлээ . Учир нь аав маань их нойртой хүн учир надад давтах боломж гарч байна гэсэн үг .

Тэгээд орой нь үгээ бодон хоноод өглөө бүүр эрт босчисин байлаа .

Аавыг сэрээхэд арай эрт , миний нойр хүрдэггүй ээ . Үгээ бодон нүүр гараа угаахаар угаалгийн өрөө ортол нэгэн танидаг царай байж байна . Би түүнтэй төрөхөөсөө л хамт байсан боловч одоо л ‘албан ёсоор’ танилцаж байгаа нь энэ . Тэр бол миний толин дахь дүрс байлаа . Түүнтэй ярьж суухад зугаатай бас яг л хүн шиг өөдөөс effect үзуулнэ . Энэ бол хүн чулуугаар зэвсэг хийсэнтэй дүйцэхүйц нээлт байлаа .

Нэгэн гунигт өдөр ээж маань ХБНГУлс уруу явах боллоо . Нэг хэсэг ээжийгээ санаад хэцүү байлаа .Аав хааяа ээж рүү залгахад утсыг нь герман хүн авахад аав германаар хэдэн үг хэлэхэд л би ээжтэйгээ уулздаг байж билээ . Аавын том гар утас түүн дээрхи англи үгс ээжтэй уулзуулдаг аавын шидэт үгс . . .

Энэ бүгдийн учрийг олох үсэл төрлөө . Аавын утсыг сэмээрхэн аваад санаандгүй товчлуур дартал тоо гарч ирж байна аа . Тэгэхээр би түүнийг утастай адил юм байна гэж төсөөлөв .

Одоо хамгийн том асуудал бол ээжийн дугаар !!!

Аавын дэвтрээс дугаар олоод залгаж үзлээ нөгөө л герман хүн чинь нууц үгээ нэхэж байна . Цээжилсэн хэдэн үгээ хэллээ . Би аавын хэлдэгийг яс цээжилсэн байв . Нууц үг зөв болж ээж маань утсаа авч өдрийн талийг шахуу ээжтэйгээ өнгөрөөлөө .

Хэдэн жилийн дараа намайг 5 р ангид ордог жил ээж маань ирлээ .

Тэгээд би нөгөө нууц үгийн учрийг тайлах боллоо . Өөрөөр хэлбэл герман хэлний сургууль !!!

Тэгээд би 5р ангидаа ‘Монгол Германы хамтарсан 38 р сургууль’д орлоо . Энэ хэл их хэцүү дуудлагатайгаас гадна тун ярвигатай дүрэмтэй байсан нь надад тун хэцүү туслаа .

Энэ үеэ би хүрэл зэвсгийн үе хэмээн нэрэллээ . Өөрөөр хэлбэл шинэ эрин үе эхэллээ .

Би анх ороод юу ч ойлгохгүй 7 хоног суулаа . Ээжид хэлэн байж арай гэж ‘Монголын хүүхдын ордны герман хэлны анги’ д орлоо . Тэнд би дүрэм гэдэг зүйлийг ойлголоо . Ихэнхи барууны хэлүүд бараг адил шахуу дүрэмтэй гэдгийг мэдээд гайхлаа .

Тэр дүрэм бол хамгийн энгийн буюу

Эзэн бие + үйл үг + . . .

Ийм л дүрэмтэй байлаа .

Энэ дүрмийг л зөв ашиглах ёстой юм байна гэдгийг ухаарлаа .

Гэтэл 2 дахь том зовлон бол ‘ҮЙЛ ҮГ’ буюу миний нэрлэснээр ‘Үйлтэй үг’ гарч ирлээ .

Үйлтэй үг нь бүх бие дээр хувирна . Энэхүү аюулыг яаж аргалах уу ???

Тэгээд л сүүлийг нь цээжилж гарлаа . Гэтэл бас нэг лай нь ‘haben’,’sein’ гэх мэтийн үйлтэй үгүүд буюу ‘Онцгой хувиргалтай ’ үгүүд буюу миний нэрлэснээр ‘Онцгой үйлтэй үгүүд’ . . .

Сүүлд миний ойлгосноор эдгээр нь ихэнхи хэлэнд байдаг юм байна лээ .

За тэгээд нэг амьсгаа авахтайгаа болоод ирлээ .

Тэгсэн би бас нэг зүйлийг тооцоолоогүй байсан нь ‘ХҮЙС’ байсан ба бүх үг хүйстэй тул бүгдийг нь цээжил !!!

Аймаар байгаа биз ???

Тэгээд цээжлэн суутал нэгэн зүйлийг ажиглалаа !!!

Аав бол эр хүйс

Ээж бол эм хүйс

Хүүхэд бол саармаг (аав ээж 2н дундаас гардаг учраас)

P.S : аль ч хэлэнд төстэй ч славиан хэлний бүлгийн хэлэнд араар таниж болдог нь сайхан .

Тэгээд надад зурах санаа төрлөө !!!

Эр хүйс - ♀

Эм хүйс - ♂

Саармаг хүйс -☺

Ийм маягаар бүх үгийн ард нь зурж гарлаа .

Одоо аль ч хэлэнд байдаг проблем тохиолдох нь тэр . Энэ бол мэдээж үг цээжлэх . Би олон арга туршлаа . Үүнээс дурдвал :

- Амадаа олон дахин хэлж

- Гэрээ шар цааасаар булж

- Роман үг хармаалж

Үзлээ .

Овоо амжилттай .

Тэгэж байтал ‘Монгол Түрэгийн хамтарсан сургууль’д орсноор ахин нэг хэл үзэхээр боллоо .

Энэ нь Түрэг хэл байлаа .Гэхдээ гайгүй шүү . Учир ньь алдарт дүрэм нь эх хэлтэй минь адил . Өөрөөр хэлбэл :

Эзэн бие + . . . + Үйл үг

Үгс нь ч төстэй . Дуудлага нь ч төстэй . Тэгэхээр энэ хэл гайгүй байлаа .Гэхдээ бүх ачаалал нь уламжлал ёсоор үйлтэй үгэн дээр ирнэ .

Сургуулиа төгсөөд БНЧУлсад суралцахаар боллоо . Тэгээд хүний газар хэлийг нь мэдэхгүй анхандаа хэцүү л байлаа . Бид чехэд хэлний дамжаанд сууж байв . Би аялах дуртай байсан тул тэнүүлчилсээр явсаар яриатай болсон ч дүрэм хэмээх мангастайгаа үзэлцэх хэрэг гарлаа .

Би Чехэд очоод Вьетнам оюутнууд их байсан тул сонирхолын дагуу сурах гэж хэсэг оролдсон .

Басхүү аялах сонирхолын дагуу европын нилээн хэдэн орны хэлээр ойр зуурын яриа сурсан .

Ингээд дүгнээд бодоход “Дүрэм” мангасийг хар ухаанаар л давдаг хойно доо .

Өгүүлбэрийн байрлалаа нэн түрүүнд цээжлээд дараа нь ‘Арго багш ‘ н хэлдгээр мушгиад бай !!!

Дараа нь ‘Ганбаатар’ багшийн хэлдгээр эхний ээлжинд хамгийн энгийн 100 үгийг толь бичгээс хараад цээжилчих !!!

Дараа нь мэдээж Үйлтэй үг .

Энгийн хувиргалтай нь ч яахав болно . Гол нь онцгой хувиргалтай хэдээ цээжлээрэй !!!

За тэгээд эцэст нь ярианы дэвтрийг дүрмээр нь цээжлээд үзээрэй !!!

За анд минь амжилт хүсье !!!

Миний хэл сурсан замнал минь энэ дээ !!!

from....................voodoo

1 comment:

  1. сайн байна уу та миний бичсэнийг өөрийн мэт тавьжээ. Та нэрийг минь дурьдана уу. Надаас алив хэлбэрээр зөвшөөрөл авсан бол дуртайяа зөвшөөрөх сөн

    ReplyDelete