Monday, November 1, 2010

Англи хэлийг сурах хялбар аргууд

Англи хэлийг сурах хялбар аргууд

Өнөө үед бүгд л англи хэл сурах гэж улайрдаг болсон үе. Шалтгаан нь тодорхой. Гэхдээ англи хэлийг амжилттай сурна гэдэг бэрх. Хэлний курст яваад л, дунд сургуульд үзээд ч нэг л явцгүй байх нь түгээмэл. Тэгээд та бүгдэд бага ч гэсэн хэрэг болох болов уу гээд өөрийн туршлагаас хуваалцъя.
Англи хэлийг үр дүнтэй сурах гурван үндсэн арга байна.
1. Үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй.
2.Өдөр тутмын амьдралаас сурах.
3. Ашигла.
Юуны түрүүнд би яагаад англи хэл сурах гээд байгаа билээ гэдгээ өөрөөсөө асуугаад үз. Мэдэж байсан ч дахиад нэг бодоод үз, зүгээр л өөртөө сануулах зорилгоор. Яах гэж англи хэл сурах гээд байнаа? Сайн сургуульд орох гэж үү? Сайн сургуульд ороод яана гэж?TOEFL мэтийн шалгалтад сайн оноо авах гэж үү? Сайн оноо авсаны цаад зорилго юу билээ? Шалтгаан тань юу ч байж болно. Гэхдээ энэ шалтгаан чинь англи хэлийг үнэн сэтгэлээсээ сурахыг хүсэх тэмүүллийг таньд өгч байх нь чухал. Дургүйд хүчгүй гэж сонирхолгүй бол үнэтэй ном авч, курст суухынхаа өмнө дахин нэг бодоод үзэхийг зөвлье.
За яахав, таньд үнэн сэтгэлээсээ сурах хүсэл шаардлага байжээ гэж бодъё. Гэтэл нэг л үр дүнтэй биш. Энэ тохиолдолд нэгэн хэвийн сурах арга барилаа өөрчлөөд илүү энгийн бөгөөд үр дүнтэй аргаар оролдоод үзвэл ямар вэ? Юуны түрүүнд англи хэл дээр дуу их сонс, монгол дуунууд сайхан л даа гэхдээ англи хэл дээр илүү сонсоод сонсож буй дуугаа ойлгохыг хичээ. Дуу нь таалагдвал үгийг нь олоод (http://www.lyrics.com/) дагаад дуул, мэдэхгүй үг байвал толь бичгээс хар. Энэ чинь нэг төрлийн зугаа шүү дээ. Мөн англи хэл дээр кино үз. Гэхдээ шинэ кино биш шүү. Үзэх хамгийн дуртай мэддэг кинонуудаа үз. Нэгэнт мэддэг болохоор кинонд юу болоод байгааг ойлгохын зэрэгцээ англи дээр бас ойлгох гээд үз. Онлайнаар кино үзэх зөндөө боломжууд байгаа шүү. Бас нэг арга байдаг нь киног англи хэл дээр англи хадмал орчуулагатай нь үзэх. Дээхнэ UBS-р “Friends”-г ингэж гаргаж байсан. Тун үр дүнтэй шүү. Бас нэгарга байгаа нь комьпютер тоглоом тоглох. Гэхдээ counter strike, tetris мэтийн нэгэн хэвийн тоглоом биш шүү. Үлгэртэй, адал явдалтай, даалгавар биелүүлдэг тоглоомууд. Тоглоом тоглх завгүй хүмүүст хамаатай биш байж болох ч хааяадаа тоглочдаг залуу хүмүүсийн хуьд тун үр дүнтэй арга шүү гэж хэлмээр байна. Тоглоомынхоо үеийг давмаар байдаг юу гээд байгааг ойлгохгүй болохоор аргагүй тоь бичиг харна даа. That’s still English. Бас нэг зугаатай арга байдаг нь English хэл сурч буй хүмүүсийн чат өрөө. Жишээ нь, http://www.englishbaby.com/. Найзтай болоод давхар хэл сурахаас зугаатай юм юу байхав. Чат юм чинь ичиж зовох юмгүй чөлөөтэй бичээд гол нь бусдаас сурна, адаглаад англи хэл дээр бичих дасгал шүү дээ. Мэдээж зөвхөн энэ аргуудаар төгс англи хэлтэй болно гэж байхгүй. Дүрэм үзэх, англи хэл дээр ном унших гээд илүү чанартай боловч ядаргаатай замууд байгааг бид бүгд мэднэ.
Эцэст нь хэлэхэд сурсан мэдсэнээ ашиглах хэрэгтэйг мартаж болохгүй. Асуудлын гол нь  нэг удаа шалгалт өгөхдөө а биш яваандаа энэ хэлийг амьдралдаа ашиглах гэж сурч байгаа гэдгийг ойлгосны үндсэн англи хэлийг сурч байгаа гэж найдаж байна. Тиймээс одооноос эхлээд ашигла. Мэдээ унш, гадаад хүмүүстэй таарвал үг солиод үз, англи хэлний хөтөч-орчуулагч хий, ном орчуулах гээд үз ер нь яаж л хэлээ ашиглах боломж бололцоо байна битгий алд. Хамгийн гол нь  нэг хоёр удаа биш тасралтгүй хичээсэн газарт хэл чинь тун удахгүй эрс сайжраад ирэхийг та аяндаа л мэдрэх болно. Амжилт хүсье.

No comments:

Post a Comment