Monday, November 1, 2010

Learn English Easily


It is the hope of many people to learn English easily whether for personal or professional reasons. The very idea of learning a new language can often make even the most capable learners nervous. Fortunately, there are people who acquire English well every single day, and with the right planning and work, you can be one of those people.

Make a Plan

Although no one can guarantee that you will be able to learn English easily with any one particular method, it can definitely be guaranteed that without planning in advance, you will not learn English very easily at all. Whether you plan to learn English by natural methods such as watching English television, listening to English radio, and conversing with people in English as much as possible, or you prefer a more study oriented approach such as taking an English course, or perhaps a combination of the two methods, if you don't have a clear plan and goals, learning English will not come easily.

Tried Everything to speak English?:

Finally! A Video Software Specially Designed For non-native speakers that REALly helps you to improve your English Vocabulary. Read my review

Organic Language Acquisition

Organic language acquisition is a natural method of learning a language the way a child might learn to speak his or her native tongue. This is a very natural language learning method, and if you are able to totally immerse yourself in the English speaking world, you will certainly be able to learn English easily. Immersion in the language requires that you do not speak any language other than English. To practice this method, watching television, listening to the radio, reading magazines and newspapers, cooking from recipes, and following various verbal and written instructions, should all be in English. This is particularly effective for non-English speakers who have recently moved to an English speaking country.

Curriculum Based Language Acquisition

For those who prefer a more structured environment when learning English, curriculum based language acquisition might be a good choice. Many people are able to learn English easily by enrolling in an English class, using at-home English learning computer software, or listening to an English language instructional course on CD while driving in their cars. There are also many workbooks, flashcards, and self-tests that can be used to support this method of learning English.

Combination Approach

For most people a combination of the above two approaches is the fastest and best way to learn English easily. If a person only goes to classes but never engages in real-life conversations, they will have a very difficult time becoming totally fluent, and a person who is immersed in a language verbally but never learns the specific grammatical rules will not be able to use his or her English in a professional setting very effectively. Therefore, if possible, the English learner should engage in a curriculum based approach to learning English, but should also be sure to engage in conversation with and listen to native English speakers as much as he or she can manage in order to facilitate the quickest learning possible.

Quick Tips

If a person is determined to learn English easily, he or she should also be sure to adhere to certain guidelines that will help them in their mission. First, be certain that your family, friends, and colleagues all know that you are trying to learn English, and that whenever possible, they should speak to you in English rather than your native tongue. Secondly, do not focus on just a single element of language acquisition at the expense of others. For example, it is not advisable to only attempt to speak the language but neglect to read it, write it, or listen to it being spoken. In order to be successful at obtaining fluency, a person should be attentive to all the different language elements.
Because English is one of the most widely spoken languages in the entire world and can be instrumental to a person's personal and professional success, it is no wonder that there are so many people intent on learning to speak it with fluency. With the right planning and a lot of determination, anyone can learn to speak English quickly and easily. Combining an immersion approach with a curriculum based program will afford almost anyone the right foundation for a lifetime of speaking English. As long as the English makes a concrete plan with a set goal and adheres to it, he or she will be speaking English in a very short amount of time.

Imagine how easy your life would be if you could:

• Read most of pages on the web.• Read English books you are interested in.
• Read English magazines and newspapers easily.
• Watch international channels happily.
• Write your own letters and send emails in English.
• Maintain your job and even get promotions.
• Get your dream job.
• Travel smoothly.
So... Are you ready to learn English and save your money?
Do it. Don't hesitate. I am going to help learn English on this site.
Please subscribe to my monthly newsletter, Global English Learners. You will receive each month the latest tips on learning English and tell you about the new information added on learnenglish-a-z.com 

Хэл сурах хялбар аргууд буюу миний хэл сурсан түүх



‘Хэл сурах гэдэг хэцүү ’ гэж бид бүгд боддог . Ядаж байхад бөөн хэлний дамжаанууд бараг л толгойд тань install хийнэ гэнэ .

Бас ганцхан удаагийн лекцүүд . . .

Гэхдээ би энэ бүгдээс ангид юм заах гэсэнгүй . Бас эднийгээ муулах ч гэсэнгүй .

Би энэ л замаар анх явж байлаа . Одоо ч бас төгс сурах олоогүй ч өөртөө хуримтлуулсан бяцхан туршлагаасаа хуваалцах гэсэн юм .
Хэл сурч байсан түүхээ хүүрнэе !!!

Би анх Англи хэл моданд орж байх үед би цэцэрлэгт байлаа . Тэгээд л цэцэрлэгийн Англи хэлний ангид орлоо . Цэцэрлэгт байхад унтана гэж там мэт санагдаг даа . . .

Тэр л цагаар бяцхан Англи хэлний хичээлд би суудаг байлаа . Багш маань анх мэндлэх , уучлалт гуйхаас эхлээд л зааж эхэллээ . Жаахан байсан болохоор хальт мулт л хэлнэ . Мэдээж цэцэрлэгийн бидэнд хэл гэдэг зүйл зааж байгаа тул Англи цагаан толгойтой танилцлаа . Цагаан толгой гэдэг нь өвөөгийн минь толгойноос тэс ондоо зүйл байлаа . Монголынхоо цагаан толгойг ч мэдхгүй бид ингэж харь хэлнээс цагаан толгой гээчийг ойлголоо .

Өдөр болгон нэг л үсэг үзэх бөгөөд дараа нь тэр үсгээр эхэлсэн үгүүдийг . . .

Энэ үед бол бид шууд л save хийдэг байж дээ . Ингэж явсаар үсэглэлийн баяраа хийцгээх боллоо . Сонин учралаар би ‘Y’ үсэг болохоор болов .

Яагаад вэ ??? гэвэл би ‘Y’ үсэг үзэж байхад ‘Yo Yo ’ хэмээх тоглоомыг ганцаараа мэддэг байсан учраас . . .

Эндээс л би анх мэдлэг хэлэнд хэрэгтэй гэдгийг ойлголоо . Учир нь хэл сурна гэдэг нь тухайн улсын хэл соёлыг бас сурч байна гэсэн үг хэмээн би ойлгодог .

Тийм учрааас тухайн хэлээр хэлэлцэгч улс үндэстнүүдийг сайн судлах хэрэгтэй !!!

Тэр үед манайх КаТв тавиуллаа .Үүнээс хойш цэцэрлэгээсээ ирээд л ‘Cartoon Network’ ойлгохгүй ч гэсэн үзсээр л . . .

Сүүлдээ байнга хэрэглэгдэг үгүүдийг ойлгодог боллоо. Дараа нь ер нь ярианы утгыг гадарладаг боллоо.

Нэг өдөр аав маань ‘CNN’ үзэн сүүж байгаад ‘Чи эндээс нэг үг ойлгодог болвол дэлхийтэй хөл нийлүүлэн алхана ’ хэмээв.

‘CNN’ н хөтлөгчийн хурдан ярихийг яана . Тэр бол Cartoon с шал ондоо зүйл байв.

Би тухайн үед өөрийгөө мундаг гадаад хэлтэй гэж бодож байсан маань үнэн хэрэг дээрээ тийм байсангүй .
Би өдөр бүр л зурагт шагайна тэгэж байтал нэг танидаг үг чихэнд баригдлаа . Энэ бол ердөө л ‘car’ буюу машин хэмээх үг байлаа . Би маш их баярласан ч тэр мэдээг дүрсээр нь л хальт ойлгосноо санаж байна. Гэхдээ энэ миний хувьд амжилт байлаа . Тэр үед аав маань намайг нэг ‘car’ р шагнаж билээ . Энэ үед л үг барина гэдэг нэг шагнал гэдгийг ойлголоо . Үгийг мэдээж гараараа бус чихээрээ барина шүү дээ .

Тэгээд л би зарим үгийг ойлгохгүй ч бичдэг боллоо .

Энэ бол миний хувьд чулуун хүн галыг нээсэнтэй дүйцэхүйц зүйл байлаа .

Тэгээд би нэгдүгээр ангид ‘Сант’ бага сургуульд орлоо . Тэнд англи хэлний багш ‘Rodger’ гээд Америк залуу байлаа . Тэр миний харсан анхны амьд америк байлаа . Би хичээл дээр түүнтэй мэндлэх гэсэн боловч үг ерөөс гардаггүй ээ . . .

Би өөрөө ч гайхаад олсонгүй . Яагад ??? гэж өөрөөсөө байн байн асууна . Тэр хичээл мэддэг зүйл заасан тул тэгэсгээд л дуусав . Би хичээлийн төгсгөлд зориг гарган хөлсөө цувуулан түүний нүд хараад ‘bye’ хэмээн хэлж билээ .

Энэ удаад би хоосон үг мэдээд хол явахгүй юм байна гэдгийг ойлголоо .

Тэгээд би ярих дасгал хийхээр шийдэв !!!

Аавыгаа би өглөө англиар сэрээхээс эхлэхээр шийдлээ . Учир нь аав маань их нойртой хүн учир надад давтах боломж гарч байна гэсэн үг .

Тэгээд орой нь үгээ бодон хоноод өглөө бүүр эрт босчисин байлаа .

Аавыг сэрээхэд арай эрт , миний нойр хүрдэггүй ээ . Үгээ бодон нүүр гараа угаахаар угаалгийн өрөө ортол нэгэн танидаг царай байж байна . Би түүнтэй төрөхөөсөө л хамт байсан боловч одоо л ‘албан ёсоор’ танилцаж байгаа нь энэ . Тэр бол миний толин дахь дүрс байлаа . Түүнтэй ярьж суухад зугаатай бас яг л хүн шиг өөдөөс effect үзуулнэ . Энэ бол хүн чулуугаар зэвсэг хийсэнтэй дүйцэхүйц нээлт байлаа .

Нэгэн гунигт өдөр ээж маань ХБНГУлс уруу явах боллоо . Нэг хэсэг ээжийгээ санаад хэцүү байлаа .Аав хааяа ээж рүү залгахад утсыг нь герман хүн авахад аав германаар хэдэн үг хэлэхэд л би ээжтэйгээ уулздаг байж билээ . Аавын том гар утас түүн дээрхи англи үгс ээжтэй уулзуулдаг аавын шидэт үгс . . .

Энэ бүгдийн учрийг олох үсэл төрлөө . Аавын утсыг сэмээрхэн аваад санаандгүй товчлуур дартал тоо гарч ирж байна аа . Тэгэхээр би түүнийг утастай адил юм байна гэж төсөөлөв .

Одоо хамгийн том асуудал бол ээжийн дугаар !!!

Аавын дэвтрээс дугаар олоод залгаж үзлээ нөгөө л герман хүн чинь нууц үгээ нэхэж байна . Цээжилсэн хэдэн үгээ хэллээ . Би аавын хэлдэгийг яс цээжилсэн байв . Нууц үг зөв болж ээж маань утсаа авч өдрийн талийг шахуу ээжтэйгээ өнгөрөөлөө .

Хэдэн жилийн дараа намайг 5 р ангид ордог жил ээж маань ирлээ .

Тэгээд би нөгөө нууц үгийн учрийг тайлах боллоо . Өөрөөр хэлбэл герман хэлний сургууль !!!

Тэгээд би 5р ангидаа ‘Монгол Германы хамтарсан 38 р сургууль’д орлоо . Энэ хэл их хэцүү дуудлагатайгаас гадна тун ярвигатай дүрэмтэй байсан нь надад тун хэцүү туслаа .

Энэ үеэ би хүрэл зэвсгийн үе хэмээн нэрэллээ . Өөрөөр хэлбэл шинэ эрин үе эхэллээ .

Би анх ороод юу ч ойлгохгүй 7 хоног суулаа . Ээжид хэлэн байж арай гэж ‘Монголын хүүхдын ордны герман хэлны анги’ д орлоо . Тэнд би дүрэм гэдэг зүйлийг ойлголоо . Ихэнхи барууны хэлүүд бараг адил шахуу дүрэмтэй гэдгийг мэдээд гайхлаа .

Тэр дүрэм бол хамгийн энгийн буюу

Эзэн бие + үйл үг + . . .

Ийм л дүрэмтэй байлаа .

Энэ дүрмийг л зөв ашиглах ёстой юм байна гэдгийг ухаарлаа .

Гэтэл 2 дахь том зовлон бол ‘ҮЙЛ ҮГ’ буюу миний нэрлэснээр ‘Үйлтэй үг’ гарч ирлээ .

Үйлтэй үг нь бүх бие дээр хувирна . Энэхүү аюулыг яаж аргалах уу ???

Тэгээд л сүүлийг нь цээжилж гарлаа . Гэтэл бас нэг лай нь ‘haben’,’sein’ гэх мэтийн үйлтэй үгүүд буюу ‘Онцгой хувиргалтай ’ үгүүд буюу миний нэрлэснээр ‘Онцгой үйлтэй үгүүд’ . . .

Сүүлд миний ойлгосноор эдгээр нь ихэнхи хэлэнд байдаг юм байна лээ .

За тэгээд нэг амьсгаа авахтайгаа болоод ирлээ .

Тэгсэн би бас нэг зүйлийг тооцоолоогүй байсан нь ‘ХҮЙС’ байсан ба бүх үг хүйстэй тул бүгдийг нь цээжил !!!

Аймаар байгаа биз ???

Тэгээд цээжлэн суутал нэгэн зүйлийг ажиглалаа !!!

Аав бол эр хүйс

Ээж бол эм хүйс

Хүүхэд бол саармаг (аав ээж 2н дундаас гардаг учраас)

P.S : аль ч хэлэнд төстэй ч славиан хэлний бүлгийн хэлэнд араар таниж болдог нь сайхан .

Тэгээд надад зурах санаа төрлөө !!!

Эр хүйс - ♀

Эм хүйс - ♂

Саармаг хүйс -☺

Ийм маягаар бүх үгийн ард нь зурж гарлаа .

Одоо аль ч хэлэнд байдаг проблем тохиолдох нь тэр . Энэ бол мэдээж үг цээжлэх . Би олон арга туршлаа . Үүнээс дурдвал :

- Амадаа олон дахин хэлж

- Гэрээ шар цааасаар булж

- Роман үг хармаалж

Үзлээ .

Овоо амжилттай .

Тэгэж байтал ‘Монгол Түрэгийн хамтарсан сургууль’д орсноор ахин нэг хэл үзэхээр боллоо .

Энэ нь Түрэг хэл байлаа .Гэхдээ гайгүй шүү . Учир ньь алдарт дүрэм нь эх хэлтэй минь адил . Өөрөөр хэлбэл :

Эзэн бие + . . . + Үйл үг

Үгс нь ч төстэй . Дуудлага нь ч төстэй . Тэгэхээр энэ хэл гайгүй байлаа .Гэхдээ бүх ачаалал нь уламжлал ёсоор үйлтэй үгэн дээр ирнэ .

Сургуулиа төгсөөд БНЧУлсад суралцахаар боллоо . Тэгээд хүний газар хэлийг нь мэдэхгүй анхандаа хэцүү л байлаа . Бид чехэд хэлний дамжаанд сууж байв . Би аялах дуртай байсан тул тэнүүлчилсээр явсаар яриатай болсон ч дүрэм хэмээх мангастайгаа үзэлцэх хэрэг гарлаа .

Би Чехэд очоод Вьетнам оюутнууд их байсан тул сонирхолын дагуу сурах гэж хэсэг оролдсон .

Басхүү аялах сонирхолын дагуу европын нилээн хэдэн орны хэлээр ойр зуурын яриа сурсан .

Ингээд дүгнээд бодоход “Дүрэм” мангасийг хар ухаанаар л давдаг хойно доо .

Өгүүлбэрийн байрлалаа нэн түрүүнд цээжлээд дараа нь ‘Арго багш ‘ н хэлдгээр мушгиад бай !!!

Дараа нь ‘Ганбаатар’ багшийн хэлдгээр эхний ээлжинд хамгийн энгийн 100 үгийг толь бичгээс хараад цээжилчих !!!

Дараа нь мэдээж Үйлтэй үг .

Энгийн хувиргалтай нь ч яахав болно . Гол нь онцгой хувиргалтай хэдээ цээжлээрэй !!!

За тэгээд эцэст нь ярианы дэвтрийг дүрмээр нь цээжлээд үзээрэй !!!

За анд минь амжилт хүсье !!!

Миний хэл сурсан замнал минь энэ дээ !!!

from....................voodoo

"Каллан" арга гэж юу вэ?

"Каллан" арга гэж юу вэ?
Робин Калланы боловсруулан улмаар 1960 онд байгуулсан дэлхийн хамгийн том Англи хэлний хувийн сүргууль болох Лондон хотын Каллан сургуульд хэрэглэгддэг Англи хэлийг бусад аргуудаас 4 дахин хурдан сургах арга бөгөөд Англи хэлний TOEFL, IELTS, CAMBRIDGE ESOL зэрэг бүх төрлийн шалгалтанд суралцагчдыг бэлтгэхэд тохиромжтой, хэл сурах шулуун арга юм. Тухайлбал олон улсад нэр хүндтэй Кембрижийн урьдчилсан сертификатийн хэмжээнд 6 сар, Кембрижийн I сертификатийн хэмжээнд 11 сарын хугацаанд хүрэх боломжийг хангадаг.
IBM, HONEYWELL, FIAT, OLIVETTI, PHILLIPS зэрэг бусад олон даяарчлагдаж буй том компаниуд ажиллагсдынхаа Англи хэлний сургалтад Каллан аргыг хэрэглэдэг бөгөөд Колумбийн алдарт зохиолч Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес, Нобелийн шагналт Дарио Фогийн эхнэр, Италийн зохиолч Паоло Волпони зэрэг нэртэй хүмүүс энэ аргаар Англи хэлийг амжилттай эзэмшиж чадсан байна.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургын герцог Каллан аргын бусад аргуудаас 4 дахин хурдан болохыг шалгуулахаар Британийн их сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их сургуулийн профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр Англиар Ярилцагчдын Холбоогоор дамжуулан явуулсан илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга байна гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.
Каллан аргын сэтгэл зүй
Каллан арга нь бодит танхимын дадлага, багш - сурагчийн сэтгэл зүйн харилцаа мөн тэдний Англи хэлэнд хандах хандлага дээр тулгуурласан арга юм. Тус аргыг боловсролын сэтгэл судлаачдад үзүүлэхэд нэг нь " Энэнээс өөрөөр яаж?" гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэл сурах гэдэг нь түргэн рефлексийг хөгжүүлэх асуудал юм бол түүнд үүнээс өөр ямар сайн хариулт байх билээ? гэжээ.

"Каллан" аргын онцлог болон давуу талууд нь юу вэ?

Үр дүнтэй
Бусад заах аргуудыг хэрэглэдэг сургуульд суралцагч хичээл дээр бараг л ам ангайдаггүй, багш л ихэнхдээ ярьж, самбарт их юм бичих эсвэл суралцагчид дэвтэртээ юм бичих зэрэгээр цагийн ихэнхийг өнгөрөөдөг бол "Каллан" арга нь зөвхөн багшийн яриаг сонсох биш хичээлийн ихэнх цагийг суралцагчдыг өөрсдийг нь яриулах замаар хичээлд татан оролцуулдаг. Учир нь ихэнх хүмүүс сонсохоос ярихыг илүүд үздэг бөгөөд тэрчлэн тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга бол тэр хэлээр ярих гэсэн зарчмыг баримталдаг.
Өөр аргуудаас илүү үр дүнтэй байхын нэг үзүүлэлт бол бусад аргаар суралцагчид маш бага ярьдагаас гадна тэр өчүүхэн ярианы 90% - д тухайн ангийн хэл ярианы чадвар сайтай, нийтэч 10% л оролцдог байхад Каллан арга нь бүх хүний ярих боломжийг жигд хангадаг.
Бусад аргаар суралцагчид хичээлийн цагийн 25%-д л сонсдог бол Каллан аргаар тухайн хичээлийн туршид сонсох дадлага хийгддэг.
Хэл сайн сурахын нууц нь давтаж хэлэх, давтаж хэлэх бас дахин давтаж хэлэх. Системтэй давтлагаар өмнө үзсэн хичээлүүдийг бүрэн эзэмших боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл хэрэвээ суралцагч 1-р номын 50-р хичээлийг үзэж байлаа гэхэд өмнөх 49 хичээл мартагдаагүй байдаг.
Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга засдаг. Ингэснээр суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.
Багш сурагчдын аль аль нь сургалтыг ихээр удаашруулж эцэст нь сурагчдыг залхаадаг өөр материал ашиглах, заах сэдвээс халих зэрэгээр цагийг нэг ч минут дэмий үрдэггүй.

Хялбар, Сонирхолтой, Тааламжтай
Судалгаанаас харахад суралцагчид "Каллан" аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тийм бишсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй ба Лондон хотын Каллан сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.

Хурдан / Эрчимтэй
Бусад хичээлүүдийг бодвол хэлийг хурдтай заах тусам хамгийн сайн сурдаг. Бусад аргаар суралцагчид хичээлийн дөнгөж 25% хувьд нь ярьж сонсдог байхад харин Каллан аргаар тэд хичээлийн туршид сонсож ярих бөгөөд 4 дахин их ярих буюу сонсохын учир 4 дахин хурдан сурдаг. Хичээлийн явцад багш их хурдан ярих бөгөөд багш сурагчид хором бүрд ярьж байх учир хичээлийн цагаас дэмий ярих, өөр зүйл бодох зэрэг алдагдал огт гардаггүй. Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь 210 үг хэлэх буюу өөрөөр хэлбэл 1 цагт 12,600 үг эргэлдэлтэнд орж байх хэрэг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд радио, телевиз сонсох, гадаад хүнтэй ярилцах зэргээр минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэн ойлгодог болох боломжтой.

Хүн бүхэнд тохиромжтой
Бичгийн машин, компьютерээр бичих, эсвэл машин жолоодож сурдагтай адил ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн тусгай авъяас шаардлагагүй. Хүн бүр эх хэлээ сурчихсан л байдаг. Тэгэхлээр өөр хэлийг сурахад биднээс чухам хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ гэдэг л асуудал байгаа юм. Сурахгүй байгаа, муу, эсвэл удаан сурч байгаа хариуцлагыг суралцагчдад биш сургаж байгаа сургууль, түүний арга барилд хүлээлгэх ёстой.  "Каллан" арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныхан, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.

Гэрийн даалгаваргүй
"Каллан" аргаар сурч байгаа тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагагүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж л хамгийн сайн сурдаг. Энэ боломжийг "Каллан" арга бүрэн олгодог бөгөөд хэрэв суралцагч даалгавар хийхийг үнэхээр хүсвэл гэртээ хичээлийн CD сонсох, номоо унших нь тэдэнд маш их тустай болох ба мөн номын ард буй дасгалуудыг хийж өөрийгөө шалгаж болох юм.

Багш солигдсон ч үр дүнд нөлөөлөхгүй
Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.

"Каллан" аргыг яагаад зарим сургуулиуд хэрэглэдэггүй вэ?
"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг бөгөөд дэлхийн 26 оронд 250 гаруй "Каллан" аргатай сургуулиуд байдаг. Гэвч зарим хувийн сургуулиуд "Каллан" арга нь Англи хэл сурах хугацааг 4 дахин багасгадаг шигээ тэдний орлогыг ч мөн хэмжээгээр багасгана гэж үзээд "Каллан" аргыг хэрэглэхээс татгалздаг.

Асуух ба хариулах
Хичээл дээр багш сурагчдаас тойруулан хурдан асууж хариулт авах юм. Асуулт бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг хурдан асууж тэдэнд хариултыг сануулж, хангах замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд залруулах явдал юм. Хичээлүүд суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг; тэд багшийг байнга сонсож, их ярих бөгөөд хичээл завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагддаг.

Хурд
Хурд хичээл дээр чухал үүрэгтэй. Бид суралцагчдын ярихаасаа урьтаад төрөлх хэл рүүгээ хөрвүүлдэг зуршлыг болиулахыг хүсдэг бөгөөд гагцхүү хурд үүнийг зогсооно. Тэрчлэн хурд тэдэнд ердийн унаган ярианы хурдыг ч мөн мэдрүүлж өгдөг. Сануулах болон хариултаар хангах ч бас хөрвүүлэхээс сэргийлж чөлөөтэй ярих чадварыг (fluency) хөгжүүлэхэд маш тустай.

Алдаа засах
Каллан арга суралцагчдын гаргасан бүх алдааг засдаг. Алдааг хойш тавьсанаас тэр дор нь засах нь илүү үр дүнтэй. Суралцагч өгүүлбэрээ дуусгахын өмнө зөв хэлбэрийг давтан хэлэх ёстой.

Зөвхөн асуултанд хариулах биш
Бид зөвхөн асуултанд хариулахыг заах биш харин суралцагчдыг бүтэн өгүүлбэр бүтээхэд сургаж, судалж байгаа үг болон хэл зүйн тогтолцоонд хяналттайгаар дадлагажуулдаг. Бид алдаагүй (accuracy), чөлөөтэй ярих (fluency), ойлгох, англиар сэтгэх чадваруудыг хөгжүүлэхийг зорьдог.

Үггүй дүрслэл болон хөдөлгөөн
Багш нар суралцагчдад асуултуудыг ойлгоход нь дөхөм болгох үүднээс харилцааны үггүй дүрслэлийн аргыг хэрэглэх ёстой. Энэ нь бас хичээлийг илүү давшингуй, эрч хүчтэй болгоход тусалдаг.

Ийм амархан юм бол олигтой эд биш байх
Каллан арга нь харахад маш энгийн, хэрэглэхэд хялбар мэт боловч санаснаас хамаагүй нарийн юм. Аливаа юмыг сурах нь за энэ ч амаргүй ажил даа гэсэн бодлыг төрүүлдэг. Хүн болгон хэдий чинээ хөлс гарна төдий чинээ сурна, зовж л байж юманд хүрнэ гэж ойлгодог. Каллан аргыг энгийн, хялбар, суралцагчаас багахан зүтгэл шаардагддаг гэхээр нөгөө олон зууны туршид хэцүү байсан зүйл маань ийм амархан баймааргүй юм гэж эргэлздэг.

Каллан арга зөвхөн яриа заагаад байдаг юм биш
Каллан арга нь англи хэлийг түргэн асууж хариулах аргаар заадаг гэхээр суралцагчдад хэлний бусад талуудыг заадаггүй зөвхөн яриа л заадаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг нь энэ аргын талаарх өөр олон ташаа дүгнэлтүүдийн нэг юм. Энэ арга нь бүх л хэл зүйн дүрмүүдийг заадаг бөгөөд мөн Кембрижийн Нэгдүгээр Сертификатын түвшинд тэнцэхүйц бичих чадвартай болгодог.

Why choose CALLAN METHOD?
Англи хэл сурах зарим зөвлөгөө


www.DREAM.mn сайтынхаа гишүүдийнхээ англи хэлний мэдлэгт бага ч гэсэн тус болох үүднээс Англи хэлний ном, сурах бичиг, тоглоом гэх мэт зүйлийг байнга оруулж байгаа. Өнөөдөр та бүхэндээ Англи хэл сурах зарим нэгэн зөвлөгөөнүүдээс хүргэж байна. Эндээс та гээхийг нь гээж, авахыг нь авна буй за
1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар.
Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.
5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкйн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалын зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.
18. Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.
20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг чухал байдаг.

21. Гадаа хүнтэй харилцах нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.
22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдүүлэх. Энэ бол амжилтын үндэс. өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеинй хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгүүлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгүүлбэр, хэллэг, үгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил үүрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг ер нь бүх зүйлд чухалчлан авч үзэж уйгагүй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.
27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.
28. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай. Дүрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.
29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг үг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илүү үр дүнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илүү үр дүнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгүй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжүүлнэ.
32. Аилваа нэг зүйлийг дотроо төсөөлөөд түүндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. өөрөөр хэлбэл хаана ямар үг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа тэр зүйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц үгийг эзэмшсэн хүн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бүхий хуурцганд бүхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний өндөр чадварт хүрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгүүллэгийг унших үедээ монголоор яриад үзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгүй. Ярихад хичнээн хүндрэлтэй байсан ч зогсож болохгүй.
37. Ямар ч аргаар хамаагүй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгүйгээр бүгдийг байгаагаар нь хүлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггүй.
40. Хичнээн зав чөлөөгүй байлаа ч хаяа нэг дүрмийн ном сөхөн хар.
41. Яриандаа сул үг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд өгөх болно.
42. Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн өгүүллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Їг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.
48. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Їг үсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.
51. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.
52. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг.
53. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла.

                                                                                 from.............................. www.dream.mn

Англи хэлийг сурах хялбар аргууд

Англи хэлийг сурах хялбар аргууд

Өнөө үед бүгд л англи хэл сурах гэж улайрдаг болсон үе. Шалтгаан нь тодорхой. Гэхдээ англи хэлийг амжилттай сурна гэдэг бэрх. Хэлний курст яваад л, дунд сургуульд үзээд ч нэг л явцгүй байх нь түгээмэл. Тэгээд та бүгдэд бага ч гэсэн хэрэг болох болов уу гээд өөрийн туршлагаас хуваалцъя.
Англи хэлийг үр дүнтэй сурах гурван үндсэн арга байна.
1. Үнэн сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй.
2.Өдөр тутмын амьдралаас сурах.
3. Ашигла.
Юуны түрүүнд би яагаад англи хэл сурах гээд байгаа билээ гэдгээ өөрөөсөө асуугаад үз. Мэдэж байсан ч дахиад нэг бодоод үз, зүгээр л өөртөө сануулах зорилгоор. Яах гэж англи хэл сурах гээд байнаа? Сайн сургуульд орох гэж үү? Сайн сургуульд ороод яана гэж?TOEFL мэтийн шалгалтад сайн оноо авах гэж үү? Сайн оноо авсаны цаад зорилго юу билээ? Шалтгаан тань юу ч байж болно. Гэхдээ энэ шалтгаан чинь англи хэлийг үнэн сэтгэлээсээ сурахыг хүсэх тэмүүллийг таньд өгч байх нь чухал. Дургүйд хүчгүй гэж сонирхолгүй бол үнэтэй ном авч, курст суухынхаа өмнө дахин нэг бодоод үзэхийг зөвлье.
За яахав, таньд үнэн сэтгэлээсээ сурах хүсэл шаардлага байжээ гэж бодъё. Гэтэл нэг л үр дүнтэй биш. Энэ тохиолдолд нэгэн хэвийн сурах арга барилаа өөрчлөөд илүү энгийн бөгөөд үр дүнтэй аргаар оролдоод үзвэл ямар вэ? Юуны түрүүнд англи хэл дээр дуу их сонс, монгол дуунууд сайхан л даа гэхдээ англи хэл дээр илүү сонсоод сонсож буй дуугаа ойлгохыг хичээ. Дуу нь таалагдвал үгийг нь олоод (http://www.lyrics.com/) дагаад дуул, мэдэхгүй үг байвал толь бичгээс хар. Энэ чинь нэг төрлийн зугаа шүү дээ. Мөн англи хэл дээр кино үз. Гэхдээ шинэ кино биш шүү. Үзэх хамгийн дуртай мэддэг кинонуудаа үз. Нэгэнт мэддэг болохоор кинонд юу болоод байгааг ойлгохын зэрэгцээ англи дээр бас ойлгох гээд үз. Онлайнаар кино үзэх зөндөө боломжууд байгаа шүү. Бас нэг арга байдаг нь киног англи хэл дээр англи хадмал орчуулагатай нь үзэх. Дээхнэ UBS-р “Friends”-г ингэж гаргаж байсан. Тун үр дүнтэй шүү. Бас нэгарга байгаа нь комьпютер тоглоом тоглох. Гэхдээ counter strike, tetris мэтийн нэгэн хэвийн тоглоом биш шүү. Үлгэртэй, адал явдалтай, даалгавар биелүүлдэг тоглоомууд. Тоглоом тоглх завгүй хүмүүст хамаатай биш байж болох ч хааяадаа тоглочдаг залуу хүмүүсийн хуьд тун үр дүнтэй арга шүү гэж хэлмээр байна. Тоглоомынхоо үеийг давмаар байдаг юу гээд байгааг ойлгохгүй болохоор аргагүй тоь бичиг харна даа. That’s still English. Бас нэг зугаатай арга байдаг нь English хэл сурч буй хүмүүсийн чат өрөө. Жишээ нь, http://www.englishbaby.com/. Найзтай болоод давхар хэл сурахаас зугаатай юм юу байхав. Чат юм чинь ичиж зовох юмгүй чөлөөтэй бичээд гол нь бусдаас сурна, адаглаад англи хэл дээр бичих дасгал шүү дээ. Мэдээж зөвхөн энэ аргуудаар төгс англи хэлтэй болно гэж байхгүй. Дүрэм үзэх, англи хэл дээр ном унших гээд илүү чанартай боловч ядаргаатай замууд байгааг бид бүгд мэднэ.
Эцэст нь хэлэхэд сурсан мэдсэнээ ашиглах хэрэгтэйг мартаж болохгүй. Асуудлын гол нь  нэг удаа шалгалт өгөхдөө а биш яваандаа энэ хэлийг амьдралдаа ашиглах гэж сурч байгаа гэдгийг ойлгосны үндсэн англи хэлийг сурч байгаа гэж найдаж байна. Тиймээс одооноос эхлээд ашигла. Мэдээ унш, гадаад хүмүүстэй таарвал үг солиод үз, англи хэлний хөтөч-орчуулагч хий, ном орчуулах гээд үз ер нь яаж л хэлээ ашиглах боломж бололцоо байна битгий алд. Хамгийн гол нь  нэг хоёр удаа биш тасралтгүй хичээсэн газарт хэл чинь тун удахгүй эрс сайжраад ирэхийг та аяндаа л мэдрэх болно. Амжилт хүсье.

Сургалтын материалууд



« ЭхлэхӨмнөх12ДараахиТөгсгөл »

Файлууд:

« ЭхлэхӨмнөх12ДараахиТөгсгөл »

English эсвэл the English language

Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант УлсАНУКанадАвстралиШинэ ЗеландИрландКарибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мєн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үедБританид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлнийнорманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууныУильям ШекспирЭдмунд СпэнсэрКристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ийн зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
from.................http://mn.wikipedia.org/wiki/